2012-07-09

Монгол Алтайд монголын астрономчдын ажигласан Нарны бүтэн хиртэлт (2008_8_1)


2012-06-11

Хэвлэлийн бага хурал

Монголын Социал-Демократ Намаас Хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж Сонгуулийн тухай хуулийн тодорхой заалтууд иргэний сонгох, сонгогдох эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар баримтаар мэдээлэл хийлээ.
МСДН-аас зарласан энэхүү хэвлэлийн бага хуралд МСДН-аас УИХ-ын 25 дугаар тойрогт нэр дэвшигч, “Хуулийн цоорхой” нэвтрүүлгийн хөтлөгч Адъяагийн Эрдэмбилэг, мөн МСДН-аас жагсаалтаар нэр дэвшигчид: Гэгээрлийн (өнөөгийн нэрээр Боловсрол Соёл Шинжлэх Ухааны) сайд асан Чүлтэмийн Лхагважав, Эрүүл Мэнд Нийгмийн Хамгааллын (өнөөгийн нэрээр Эрүүл мэндийн) Содовын Сонин нар оролцов. Дэлгэрэнгүйг дүрс бичлэгээс үзнэ үү!

2012-06-07

Ардчилал-90 Асуулт-Хариулт

Ардчилалд зүтгэх болсон шалтгаан, нөлөөлөл (өөрөө болон танайхан хэлмэгдэж байсан эсэх) ? • Түүхэн ижил нөхцөлөөс улс төрийн үзэл баримтлалын хувьд хоёр өөр зам сонгосон, тухайлбал, хойт-өмнөт Солонгос, баруун-зүүн Герман, Австри-Венгер, Эстони-Финлянд гэх мэт улс орнуудын хөгжлийн хурдацыг харьцуулахад бидний зам хэр зөв бэ? гэж эргэлзэх үе гардаг. Энэ нь, ялангуяа, тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсад өрнөсөн “Өөрчлөн байгуулалт”-ын ачаар бодлоо ил ярих хэлэх боломж олдож байсан үед бүр ч ил ярилцах олон сэдвийн нэг болсон. Гэх мэт олон хаалттай сэдэв ил болох хэрээр хуарангийн нийгмийн согогтой талуудын үр дагавар шалтгаан нь тодорч шалтгааныг арилгах арга замын тухай өөрийн эрхгүй бодоход хүрнэ. Хөгжилд мэдээлэл, мэдлэг чухал учраас ил тод, нээлттэй орчин бий болгохын төлөө хэсэг хэсгээрээ нэгдэх нийлэх, бие биенээ дэмжих үйл ажиллагаа газар авч байхад нэг л мэдэхэд тэр үйл хэрэгт татагдаж, тэр хүмүүсийн эгнээнд орчихсон байдаг. Сэтгэл итгэлийн дуудлага гэдэг л энэ байх. Энд буцах замгүй. • Харин би өөрөөхэлмэгдээгүй, бас аав, ээж, ах дүүсийн дунд хэлмэгдсэн хүн байхгүй. Угаасаа хөдөөний малчин гаралтай гэр бүлд үзэл бодлынхоо улмаас учиргүй хэлмэгдэх юу байх вэ!

Ардчиллын оюун санааны хөтөч

Ардчилсан социалист хөдөлгөөний хорин жилийн ойд зориулан бүтээсэн Ардчиллын оюун санааны хөтөч улс төрийн уран сайхны, 6 хэсгээс бүрдэх 2 ангит баримтат кино

2012-06-04

XXI зуун - Нарны физик- ийн ололтоос

XXI зуун - Нарны физикийн ололтоос

dynamosm

Астрономи, Астрофизикийн хичээл

SunspotsForm

Астрономи, Астрофизикийн хичээл

Flare

Астрономи, Астрофизикийн хичээл

MDI-Sunspot-Crossings-2001-large

Астрономи, Астрофизикийн хичээл

Solarwind

Астрономи, Астрофизикийн хичээл

Spectacular

Астрономи, Астрофизикийн хичээл

gcont, 13 May 2004, cut 2h

Астрономи, Астрофизикийн хичээл

2012-06-03

2012 он

2012 он: Астрономийн ГОЦ сонин үзэгдэл

A SIMPLE TREATMENT ON MEAN ELECTRON DENSITY CALCULATION OF THE SOLAR CORONA IN THE REGION OF THE RADIAL DISTANCES

Abstract. One of current issues in the research of solar-terrestrial connections is development of the theory of solar winds. In this Paper, a simple idea of solar winds’ generation is presented based on the mechanic model. When a wave reaches the top layer of any chromospheres’ fragment and outputs of, such a wave tears off a thin layer of plasma and transfers its energy. Because of the thin structured fragmentations of chromospheres and the solar corona, the ejected clouds – micro-transients of plasma abandon without any hindrance the solar atmosphere. This is our version for a mechanism for formation of dynamic corona and solar winds, e.g., the model of corona formed by the streams erupted out of spicules is proposed. Extrapolation by our formula gives a correct meaning both in the speed as well as in density of the solar winds upto the Earth’s orbit , while the well-known formulae of Van de Hulst and others’ on the electron density in the solar corona do not recognize the extrapolation process, and basically interpolate via formulas with several parameters.

2012-06-02

Хүүхэд үеийн хайрцган сэтгэлгээг задалсан сургалтын сарууд

Хүн өөрийгөө ухаантай, эрдэмтэй гэж хааяа бодох үедээ энэхүү мэдлэг нь “Дархан хүний бурхан ухаант” багшаас шүү гэдгийг санадаг билээ. Надад ч хааяа ийм бодол төрдөг бөгөөд миний мэдлэг чадвар яахын аргагүй Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн багш нараас, тэдний заасан номоос эхтэй гэж энэ сургуулийн хамт олонтой эрдмийн нэгэн ханан дотор, ойр хамтран ажиллах болсон цагаасаа хойш заримдаа боддог болсон. Энэ сургуулийг төгсөөгүй байж яагаад гэж надаас асууж магад. Бүрэн дунд сургуульд надад физик, математикийн хичээл заасан, ийм эрдэмд эргэлт буцалтгүй хөтөлсөн багш нар маань МУИС төгсөгчид байлаа.

Математик боловсрол – хүний хүмүүжил

Тэнгэрт хальсан талийгаач математикч
А.Батжаргалынхаа тухай дурсахуйд буюу
“Математик боловсрол – хүний хүмүүжил”-д бодомж
Аливаа эзэмшсэн нарийн мэргэжил, гаршсан мэргэшил хүний хүмүүжил, ёс зүйд хэрхэн тусгалаа олдог тухайд багш хүнд, ер нь ямар ч мэргэжлийн хүнд хааяа, заримдаа, магадгүй байнга ч бодогдож болох чухал сэдэв, эргэцүүлэх ёстой санаа. «Хэдийчинээ их удаан бөгөөд байнга бодох тусам төдийчинээ их хүчтэй хийгээд байнгын шинэ гайхширлаар ч, бишрэлээр ч сэтгэл дүүрэгдэг хоёр зүйл байдгийн нэг нь миний дээрх гадаад ертөнц – Одот тэнгэр, нөгөө нь миний доторх дотоод ертөнц – ёс суртахууны хууль» гэж философич, астрономич Иммануил Кант нэгэнтээ хэлсэн байдаг нь дээрх бодомжийн ерөнхий сэдэл юм уу даа.

“Монголын мэдээ” сонины сурвалжлагч Р. Сарангэрэлийн асуултад өгсөн хариу

1.Нар яагаад, ямар шалтгааны улмаас хиртдэг юм бол? 2.Хүн төрөлхтөн хэзээнээс эхэлж нар хиртэлтийг судалж, учир шалтгааныг нь олохоор хичээх болсон юм бол. Энэ тухай эртний ном хэвлэлд юу гэж тэмдэглэсэн байдаг вэ? 3. Манай эрдэмтдийн хувьд энэ талаар хэзээнээс ойлголттой болж, судалж эхэлсэн вэ?

2012-06-01

Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн шинжлэх ухааны түүхэн ач холбогдол он цагийн шалгуураар улам тодрох учиртай.

Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн шинжлэх ухааны түүхэн ач холбогдол он цагийн шалгуураар улам тодрох учиртай Дурсамж бүрт уншихад сургамжийн өнцгөөс харсан, ойлгоход бахархлын аяс байдаг. Миний энэ өгүүлэмж нь энэхүү түүхэн нислэгийн 30 жилийн ой угтсан үед тэр үеийн олон биечлэн оролцогчдын нэгэн хүний хувиар энэ тухай бодрол, ухаарлынхаа тусгалаа эвлүүлж ядаж байгаа учраас миний хувьд ердөө л дурсамж мэт сэтгэгдэл л юм. Болгоомжлоход ийм маягийн зарим дурсамж үлгэр домог болдоггүй юм аа гэхэд энэ нь ядаж эргэлзээ төрүүлэхгүйгээр бодит баримттай, алдаа мадаггүй байвал сайн. Өөрөөр хэлбэл, “Өвгөн партизаны яриа” адил бахархлын аяс байлаа ч аливаа дурсамжийн үнэ цэн нь сэтгэл хөөрлийн магтаалдаа гол утга учир нь биш, үзэгдэл-үйл явцын тухай факт баримтыг нь ишлэхүйц үнэн зөвөөр түүхэн үйл явцаас өгүүлсэн байх нь чухал аа гэж бодсноо оршлын оронд ийм өмнөтгөлөөр эхэлмээр санагдлаа. Үлгэр домог маань харин мөрөөдөл болохуйц уран зөгнөлийн сэдэв – яриа бололгүй, зүгээр л үнэн түүхийг хойч үе маань бодитоор ойлгох хам нөхцлийн тухай сургамж, бас оролцогчийн хувиараа хувь хүний бахархал болж байвал илүү ач тустай нь ойлгомжтой. Ийм оршил тайлбар хийхийн утга учир нь түүхийн баримтаас үйл явдлын он дарааллаар нь, мөн тэдгээрийн логик уялдаа холбоосоор нь эргэн санах гэсэн юм.

2012-05-31

Ч.Лхагважав –бүтээлийн жагсаалт

  1. Астрофизик, астрономи, сансрын физик болон технологи, сансар судлал
    • Дээрх чиглэлийн сэдэвт хамаарах бүтээл дотор эрхлэн оролцсон хамтын бүтээл
  2. Боловсрол судлал
  3. Эдийн засаг, Эрх зүй, Нийгэм судлал, Улс төр судлалын чиглэлд хамаарах өгүүлэл, лекц
  4. Эрдэм судлалын хялбаршуулсан өгүүлэл
    • Бүтээлийн жагсаалт дотор орсон нэг сэдэвт зохиол, дээд боловсролын сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн багш нар, оюутнууд, мэргэжлийн судлаач нарт зориулсан сурах бичиг, гарын авлага

Определение Ne солнечной короны

Абстракт. Выполнен анализ наблюдений полного солнечного затмения (ПСЗ) 1 августа 2008 года, полученных во время экспедиции, организованной Исследовательским центром Астрономии и Геофизики МАН, Институтом солнечно-земной физики СО РАН и Астрономической обсерваторией ИГУ. В пункте наблюдений “Увдогийн узуур” Алтайского сомона Ховд аймака Монголии (ϕ = 45°43′16N, λ =92°06′47E, h =1215м) были получены оригинальные фотоснимки короны в белом свете с разной экспозицией. На основе полученных данных оценено радиальное распределение электронной плотности в короне Солнца.

Определение электронной концентрации солнечной короны

Абстракт. Выполнен анализ наблюдений полного солнечного затмения (ПСЗ) 1 августа 2008 года, полученных во время экспедиции, организованной Исследовательским центром Астрономии и Геофизики МАН, Институтом солнечно-земной физики СО РАН и Астрономической обсерваторией ИГУ. В пункте наблюдений “Увдогийн узуур” Алтайского сомона Ховд аймака Монголии (ϕ = 45°43′16N, λ =92°06′47E, h =1215м) были получены оригинальные фотоснимки короны в белом свете с разной экспозицией.

Нарны дөл дэх гелийн гэрэлтэл

Нарны дөл дэх гелийн гэрэлтэл

2012-05-30

Эрхүү Одон Орон коронограф

Sun eclipses

Terskol2006

Чүлтэмийн Лхагважавын товч намтраас

Ч. Лхагважав 1947 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын хойт нутаг – “Бичигт”, “Хучирт”-ын голуудын бэлчир - Шар чулуутын адаг, “Багвайн булан” хэмээх Орхон голын урд хөвөө газар төрсөн.

1956 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын бага сургуульд 1 дүгээр ангид элсэн суралцаж,
1958-1960 онд Булган аймгийн Орхон сумын бага сургуулийг “Онц” төгсөж, улмаар
1966 онд Булган хотын 10 жилийн дунд сургуулийг “Алтан медаль”-тай төгсгөхдөө 1966 онд Бүгд Найрамдах Болгар Ард Улсын Софи хотод болсон “Олон улсын математикийн олимпиад”-ад Монголоос шалгарч амжилттай оролцсон.

Сэтгэгдлүүд