2012-06-02

Математик боловсрол – хүний хүмүүжил

Тэнгэрт хальсан талийгаач математикч
А.Батжаргалынхаа тухай дурсахуйд буюу
“Математик боловсрол – хүний хүмүүжил”-д бодомж
Аливаа эзэмшсэн нарийн мэргэжил, гаршсан мэргэшил хүний хүмүүжил, ёс зүйд хэрхэн тусгалаа олдог тухайд багш хүнд, ер нь ямар ч мэргэжлийн хүнд хааяа, заримдаа, магадгүй байнга ч бодогдож болох чухал сэдэв, эргэцүүлэх ёстой санаа. «Хэдийчинээ их удаан бөгөөд байнга бодох тусам төдийчинээ их хүчтэй хийгээд байнгын шинэ гайхширлаар ч, бишрэлээр ч сэтгэл дүүрэгдэг хоёр зүйл байдгийн нэг нь миний дээрх гадаад ертөнц – Одот тэнгэр, нөгөө нь миний доторх дотоод ертөнц – ёс суртахууны хууль» гэж философич, астрономич Иммануил Кант нэгэнтээ хэлсэн байдаг нь дээрх бодомжийн ерөнхий сэдэл юм уу даа.

No comments:

Post a Comment

Сэтгэгдлүүд