2012-06-01

Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн шинжлэх ухааны түүхэн ач холбогдол он цагийн шалгуураар улам тодрох учиртай.

Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн шинжлэх ухааны түүхэн ач холбогдол он цагийн шалгуураар улам тодрох учиртай Дурсамж бүрт уншихад сургамжийн өнцгөөс харсан, ойлгоход бахархлын аяс байдаг. Миний энэ өгүүлэмж нь энэхүү түүхэн нислэгийн 30 жилийн ой угтсан үед тэр үеийн олон биечлэн оролцогчдын нэгэн хүний хувиар энэ тухай бодрол, ухаарлынхаа тусгалаа эвлүүлж ядаж байгаа учраас миний хувьд ердөө л дурсамж мэт сэтгэгдэл л юм. Болгоомжлоход ийм маягийн зарим дурсамж үлгэр домог болдоггүй юм аа гэхэд энэ нь ядаж эргэлзээ төрүүлэхгүйгээр бодит баримттай, алдаа мадаггүй байвал сайн. Өөрөөр хэлбэл, “Өвгөн партизаны яриа” адил бахархлын аяс байлаа ч аливаа дурсамжийн үнэ цэн нь сэтгэл хөөрлийн магтаалдаа гол утга учир нь биш, үзэгдэл-үйл явцын тухай факт баримтыг нь ишлэхүйц үнэн зөвөөр түүхэн үйл явцаас өгүүлсэн байх нь чухал аа гэж бодсноо оршлын оронд ийм өмнөтгөлөөр эхэлмээр санагдлаа. Үлгэр домог маань харин мөрөөдөл болохуйц уран зөгнөлийн сэдэв – яриа бололгүй, зүгээр л үнэн түүхийг хойч үе маань бодитоор ойлгох хам нөхцлийн тухай сургамж, бас оролцогчийн хувиараа хувь хүний бахархал болж байвал илүү ач тустай нь ойлгомжтой. Ийм оршил тайлбар хийхийн утга учир нь түүхийн баримтаас үйл явдлын он дарааллаар нь, мөн тэдгээрийн логик уялдаа холбоосоор нь эргэн санах гэсэн юм.

Сэтгэгдлүүд