2012-06-02

Хүүхэд үеийн хайрцган сэтгэлгээг задалсан сургалтын сарууд

Хүн өөрийгөө ухаантай, эрдэмтэй гэж хааяа бодох үедээ энэхүү мэдлэг нь “Дархан хүний бурхан ухаант” багшаас шүү гэдгийг санадаг билээ. Надад ч хааяа ийм бодол төрдөг бөгөөд миний мэдлэг чадвар яахын аргагүй Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн багш нараас, тэдний заасан номоос эхтэй гэж энэ сургуулийн хамт олонтой эрдмийн нэгэн ханан дотор, ойр хамтран ажиллах болсон цагаасаа хойш заримдаа боддог болсон. Энэ сургуулийг төгсөөгүй байж яагаад гэж надаас асууж магад. Бүрэн дунд сургуульд надад физик, математикийн хичээл заасан, ийм эрдэмд эргэлт буцалтгүй хөтөлсөн багш нар маань МУИС төгсөгчид байлаа.

Математик боловсрол – хүний хүмүүжил

Тэнгэрт хальсан талийгаач математикч
А.Батжаргалынхаа тухай дурсахуйд буюу
“Математик боловсрол – хүний хүмүүжил”-д бодомж
Аливаа эзэмшсэн нарийн мэргэжил, гаршсан мэргэшил хүний хүмүүжил, ёс зүйд хэрхэн тусгалаа олдог тухайд багш хүнд, ер нь ямар ч мэргэжлийн хүнд хааяа, заримдаа, магадгүй байнга ч бодогдож болох чухал сэдэв, эргэцүүлэх ёстой санаа. «Хэдийчинээ их удаан бөгөөд байнга бодох тусам төдийчинээ их хүчтэй хийгээд байнгын шинэ гайхширлаар ч, бишрэлээр ч сэтгэл дүүрэгдэг хоёр зүйл байдгийн нэг нь миний дээрх гадаад ертөнц – Одот тэнгэр, нөгөө нь миний доторх дотоод ертөнц – ёс суртахууны хууль» гэж философич, астрономич Иммануил Кант нэгэнтээ хэлсэн байдаг нь дээрх бодомжийн ерөнхий сэдэл юм уу даа.

“Монголын мэдээ” сонины сурвалжлагч Р. Сарангэрэлийн асуултад өгсөн хариу

1.Нар яагаад, ямар шалтгааны улмаас хиртдэг юм бол? 2.Хүн төрөлхтөн хэзээнээс эхэлж нар хиртэлтийг судалж, учир шалтгааныг нь олохоор хичээх болсон юм бол. Энэ тухай эртний ном хэвлэлд юу гэж тэмдэглэсэн байдаг вэ? 3. Манай эрдэмтдийн хувьд энэ талаар хэзээнээс ойлголттой болж, судалж эхэлсэн вэ?

Сэтгэгдлүүд