Ардчилалд зүтгэх болсон шалтгаан, нөлөөлөл (өөрөө болон
танайхан хэлмэгдэж байсан эсэх) ?
• Түүхэн ижил нөхцөлөөс улс төрийн үзэл баримтлалын хувьд хоёр өөр зам сонгосон, тухайлбал, хойт-өмнөт Солонгос, баруун-зүүн Герман, Австри-Венгер, Эстони-Финлянд гэх мэт улс орнуудын хөгжлийн хурдацыг харьцуулахад бидний зам хэр зөв бэ? гэж эргэлзэх үе гардаг. Энэ нь, ялангуяа, тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсад өрнөсөн “Өөрчлөн байгуулалт”-ын ачаар бодлоо ил ярих хэлэх боломж олдож байсан үед бүр ч ил ярилцах олон сэдвийн нэг болсон. Гэх мэт олон хаалттай сэдэв ил болох хэрээр хуарангийн нийгмийн согогтой талуудын үр дагавар шалтгаан нь тодорч шалтгааныг арилгах арга замын тухай өөрийн эрхгүй бодоход хүрнэ. Хөгжилд мэдээлэл, мэдлэг чухал учраас ил тод, нээлттэй орчин бий болгохын төлөө хэсэг хэсгээрээ нэгдэх нийлэх, бие биенээ дэмжих үйл ажиллагаа газар авч байхад нэг л мэдэхэд тэр үйл хэрэгт татагдаж, тэр хүмүүсийн эгнээнд орчихсон байдаг. Сэтгэл итгэлийн дуудлага гэдэг л энэ байх. Энд буцах замгүй.
• Харин би өөрөөхэлмэгдээгүй, бас аав, ээж, ах дүүсийн дунд хэлмэгдсэн хүн байхгүй. Угаасаа хөдөөний малчин гаралтай гэр бүлд үзэл бодлынхоо улмаас учиргүй хэлмэгдэх юу байх вэ!
12-р сарын 28
2006
2008
2009
2012 он
2012 он: Астрономийн ГОЦ сонин үзэгдэл
APhO9
tv
Астрономи - Астрофизикийн хичээл
АСХ
Бүтээл
Дурсамж
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Нар хиртэлт
Ном
Одон орон дуран
Сонгомол
Сонгууль 2012
Сонгууль 2016
фото
Хэвлэлийн бага хурал
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Ярилцлага
2012-06-07
Ардчиллын оюун санааны хөтөч
Ардчилсан социалист хөдөлгөөний хорин жилийн ойд зориулан бүтээсэн Ардчиллын оюун санааны хөтөч улс төрийн уран сайхны, 6 хэсгээс бүрдэх 2 ангит баримтат кино